зорилго

Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер 

Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер буюу Биоинженерчлэл гэдэг нь электроник анагаах ухааны мэдлэг дээр суурилан орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж загварчлах, хөгжүүлэх, ашиглах, угсрах, засварлах үйл ажиллагаа явуулдаг нэгэн цогц инженерийн салбар юм. Инженерийн суурь мэдлэг болох электроникийг судлахаас гадна эмнэлэгийн салбарт ажилдагийн хувьд анагаах ухааны мэдлэгийг давхар эзэмшдэгээрээ давуу талтай мэргэжил юм. Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн дээд сургууль 2009 онд эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер тэнхмийг үүсгэн байгуулж анхны элсэлтээ аван сургалт явуулж эхэлсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлийн нэрийг сольж биоинженерчлэл болгосон. 2019-2020 оны хичээлийн жилд нийтдээ 1-4 курсын 51 оюутан биоинженерчлэл мэргэжлээр суралцаж байна.